Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Амаржих газруудад ажиллаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр амаржих газруудын эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, хүлээн авах, эрчимт эмчилгээ,  төрсний дараах тасгаар орж үйл ажиллагаатай нь танилцан, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ яг одоо тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр амаржих газруудын эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, хүлээн авах, эрчимт эмчилгээ,  төрсний дараах тасгаар орж үйл ажиллагаатай нь танилцан, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ яг одоо тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Амаржих газруудаас хамгийн сүүлд буюу 2015 онд шинэ барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаа Амгалан  амаржих  газар  нь  төрөхийн 45 ор,  эмчилгээ  үйлчилгээний 6 тасаг, нэгж, 100-150 эмч,  ажилтантайгаар Нийслэлийн   Баян-Зүрх, Сүхбаатар дүүргийн нөхөн  үржихүйн   насны эмэгтэйчүүдэд жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн болон  нярайн тусламжийг  оношлох, хянах, төрөлт удирдах, эх, нярайг илааршуулах, өвчлөлөөс сэргийлэхэд  чиглэсэн нарийн мэргэжлийн  цогц тусламжийг  үзүүлж байна.Тус төрхийн хувьд эмгэг нярайн тасгийн нээж ажилуулахад хөрөнгө мөнгөний асуудал шаардагдаж байгаа үүнийг шийдэж өгөхийг төрийн нарийн бичгийн даргаас хүссэн юм.

Уг өрөөг нээхэд шаардагдах 50 сая төгрөгийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхөөр боллоо. Үүний дараа монгол улсын хүн амын гуравны нэг нь төрдөг “Өргөө” амаржих газраар орлоо. Эхлээд тус төрхийн дарга Ж.Энхбаяр төрөхийн өнөөгийн байдал, цаашид  шийдвэрлэх асуудлуудын талаар товч танилцуулга хийсэн юм. Тэрээр хэлэхдээ Нийслэлийн Өргөө амаржих газар нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа өдгөө хүртэл 1928-2016 онд  нийт 360857 эхэд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Нийт 7 хэсэгт 363 ортойгоор Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай дүүргүүдийн эхчүүдэд эх барихын тусламж үзүүлж байна. 2016 онд нийт 12014 эх амаржиж 12058 нярай мэндэлжээ.Өдөрт дунджаар 25-30 төрөлт явагддаг гэлээ. Тус амаржих газрын хувьд эмэгтэйчүүдийн тасгийн дурангын мэс заслын ариутгалын аппарат, зарим тоног төхөөрөмжийг шинэчилэх , эх барихын яаралтай тусламжийн хагалгааны өрөөг тохижуулах шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Үүний хариуд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат  тоног төхөөрөмжийн жагсаалт болон үнийн санал тооцоо судалгаа гаргаж өгөхийг хүсээд ямар ч байсан эхний ээлжинд хагалгааны өрөөг тохижуулж өгөхөөр боллоо.

Түүнчлэн Амаржих газруудаас  барилгын хувьд хуучирч муудсан, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь “Хүрээ” амаржих газар байв. “Хүрээ” амаржих газрын дарга Р.Оюунханд хэлэхдээ “Манай эмнэлгийн барилга 1959 онд ашиглалтад орсон. Сүүлийн 5 жилд нийт барилгын 63 хувьд урсгал засвар огт хийгдээгүй. Мөн багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж стандартын түвшинд хүрдэггүй. Эмч, эмнэлгийн мэргэжилтний хүрэлцээ хангамж ч дутагдалтай. Барилгын ашиглалтын хугацаа дууссан нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.” гэлээ. Тухайлбал, оношилгооны багаж хэрэгсэл 20,5 хувьтай байх ёстой ч өнөөдрийн байдлаар 11,9 хувьтай, эмчилгээний багаж хэрэгсэл 41 хувьд байх ёстойгоос 21,4 хувьтай байгааг танилцууллаа. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ  ”Хотын төвд байрлалтай, хүн амдаа эмнэлгийн яаралтай тусламжийг хагас жаран хүргэж ирсэн “Хүрээ“ амаржих газрын барилгын шинэчлэлийн асуудалд онцгойлон анхаарна гэдгээ хэллээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл