Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” НЭГДСЭН ӨДӨРЛӨГ БОЛОВ


Олон улсын сувилагчдын өдрийг угтан“Сувилагчийн нэг өдөр” нэгдсэн өдөрлөгийг эмнэлэг бүр зохион байгуулж байна. Өрхийн ЭМТ-үүд болон АНЭ-ийн хүүхдийн тасаг“Үзүүлэх сургалт” зохион байгуулан иргэд, үйлчлүүлэгч төдийгүй эмч, сувилагчдыг оролцуулан эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй АСУУДЛЫГ шийдвэрлэх арга замыг тодорхойлон нийгмийн хандлагыг өөрчлөх хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлсэн, бие биенээ сургаж, харилцан туршлага судласан үр дүнтэй үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногт өрнөлөө.

АНЭ-ийн 17 тасгийг ӨЭМТ-д хамтран ажиллах хуваарь гарган хэрэгжүүлсний дагуу нэгдсэн эмнэлэг, өрхийн эмч, сувилагчид хамтран, иргэдэд эмнэлгийн болон НЭМ-ийн тусламж үзүүлсний зэрэгцээ төрөх тасгийн эх баригчид  жирэмсний 60 хөтөчид үнэлгээ хийж,  53 жирэмсэн эхэд сургалт явуулж, , нийгэмд чиглэсэн 20 гаруй ажлыг үр дүнтэй хамтран зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хувь нэмэр оруулан ОУын сувилагчдынхаа өдрийг угтаж байна. Мөн эмнэлгүүд “Энэрэн сувилахуйн ээлтэй тус” аяныг өрнүүлэн айл өрх, эх, хүүхдийн эрүүл мэндийн зарим тулгамдсан асуудалд анхаарч, гэрээр сувилахуйн тусламж үзүүлэн, аймгийн УЗХ болон бусад иргэдийн хандив тусламж болон өөрсдөө чин сэтгэлийн тус хүргэн хэрэгцээт амин дэм, хоол хүнс, гэрийн эмийн сан, хувцас, ор дэрний хэрэгсэл зэрэг эд материалын болон сэтгэл зүйн тусламж, дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаагаас  Бат үржихүй ӨЭМТ ийн хамт олон нийт 700.000 төгрөгний тусламжийн зүйлсийг 6 өрхөд гардуулан өгч, цагаан сэтгэлт энэрэнгүй баатрууд хэмээн ард иргэдээсээ талархал хүлээн ОУын сувилагчдын өдрийг ажил үйлсээр дүүрэн угтаж байгаадаа бид баяртай байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл