Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“МИНИЙ ХАНДЛАГА-БАЙГУУЛЛАГЫН НҮҮР ЦАРАЙ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь 2017 оныг “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан  “Үйлчлүүлэгч” төвтэй эмнэлгийн соёл үйлчилгээг шинэ түвшинд хүргэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийг бий болгож харилцаа хандлагаараа хамт олноо үлгэрлэн манлайлж, харилцан итгэлцлийн найрсаг уур амьсгалыг бий болгохоор зорин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд тус эмнэлгийн Даатгал, бүртгэл мэдээллийн албаны хамт  олон иргэд үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл өгөх, эмнэлгийн цахим бүртгэлийн үйл ажиллагааг таниулах чиглэлээр “Миний хандлага-байгууллагын нүүр царай” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, цахим бүртгэгч нарын ажлын байранд мөрдөх журам, үйлчлүүлэгч эмнэлгээр үйлчлүүлэх дараалал болон цахим бүртгэлийн үйл ажиллагааны талаар иргэд үйлчлүүлэгчдэд зориулсан танилцуулга, хэвлэмэл болон видео мэдээллийг хүргэж үйл ажиллагаатай холбоотой 7 төрлийн гарын авлага, 48 төрлийн зөвлөмжийг тараалаа.

         Мөн тус өдөр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд 958 үйлчлүүлэгч, эмнэлгийн 52 ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй 36 иргэдийг бүртгэн үйлчилгээ үзүүлсэн ба өдөрлөгт эмнэлгийн удирдлагууд болон тасаг, нэгж, албадын дарга, эрхлэгч, иргэд үйлчлүүлэгчид оролцлоо. 

Холбоотой мэдээ, мэдээлэл