Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэхээр ажиллаж байна


         “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх” төслийн зохицуулагч Ч.Содномпил, ОУ-ын зөвлөх Лионел Женти, Үндэсний зөвлөх А.Болд нар өнөөдөр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт төслийн үйл ажиллагааны явцын талаар танилцууллаа.

         Уг төсөл АХБ-ны санхүүжилтээр 2016 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 6 эмнэлгийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийн тухай тушаалын дагуу ЭМЯ-ны харьяа УГТЭ, АӨСҮТ, ЧД-ийн ЭМТ, Төв, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-үүд сонгогдон хамрагдаж байгаа юм. Одоогоор тухайн эмнэлгүүдэд ямар чиглэлийн сургалт явуулах шаардлагатай байгаа талаар үнэлгээ хийгдэн, нэгтгэгдэж, тус үнэлгээнээс гарсан чиглэлийн дагуу сургалт зохион байгуулахаар гарын авлага бусад материалуудыг эмхэтгэж байгаа аж. Мөн тус төслийн зүгээс “Удирдах зөвлөлийн гишүүдэд олон нийтийн төлөөллийг оролцуулах” журам, “Эмнэлгийн дарга нарыг Удирдах зөвлөлийн шийдвэрээр хэрхэн сонгох тухай” журмыг тус тус боловруулан батлуулсан байна.

          Энэхүү төслийн үр дүнд эмнэлгийн үйл ажиллагаа болоод хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирч, байгууллагын бие даасан байдал бэхжих юм.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл