Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

САЛБАР ХООРОНДЫН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЖУРМЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА


Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо.  Нийгмийн  эрүүл мэндийн онцгой байдлын үед салбар  хооронд мэдээ, мэдээлэл, солилцох, хариу арга хэмжээг зохион байгуулах журмын төслийн явцын талаар Эрүүл мэндийн дэд сайд, ажлын хэсгийн ахлагч  Л.Бямбасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрээр хэлэхдээ нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авахад лабораторийн шинжилгээний үүрэг хамгийн чухал. Энэ үед нэг салбарын лабораторийн хүчин чадал боловсон хүчин, орчин нөхцөл, техник тоног төхөөрөмж, эм урвалж, шинжилгээний арга технологи, цаашлаад ур чадварын дутагдалтай байдлаас болж цаг алдах асуудал гарсаар байна. Үүнийг цаг тухайд нь шуурхай шийдвэрлэх зорилгоор салбар хоорондын лабораториудын хамтын ажиллагааг зохицуулан хамтран ажиллах эрх зүйн баримт бичгийг бий болгох гарцаагүй шаардлага байна гэдгийг онцолсон юм.

Журам боловсруулах ажлын хэсгийг  Монгол улсын Шадар сайдын  2017 оны 04 дүгээр тушаалаар олон салбарын төлөөллийг оролцуулан 31 хүний  бүрэлдэхүүнтэйгээр  1 сард байгуулсан,  Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн нэгдсэн, өргөтгөсөн хурлыг  2 удаа,  дэд ажлын хэсэг, мэргэжилтнүүдийн уулзалтыг 12,  Хэвлэлийн бага хуралд мэдээлэл хийсэн ба  Сэлэнгэ аймагт Дархан –Уул, Орхон,  Булган, Сэлэнгэ аймгийн  эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагуудын төлөөлөл журмын төсөл дээр ширээний дасгал, сургуулилтийг 2017.04.05  - нд зохион байгуулсан байна.

Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед салбарууд түвшин бүрт ямар шалгуурын дагуу мэдээллийг, ямар хугацаанд солилцох, тухайн бүртгэгдсэн үйл явдлын эрсдэлийн үнэлгээг хэзээ, хэн эхлүүлэх, хэрхэн эрсдэлийн түвшинг тодорхойлох, салбарууд хариу арга хэмжээнд Олон улсын  стандарт аргачлал болох Тохиолдлын Удирдлагын толтолцоо (ICS) - г нэвтрүүлэх заалтууд багтсан. Мөн эрсдэлийн мэдээлэл харилцаа, лабораторийн хамтын ажиллагаа, хяналт үнэлгээний талаар уг журмын төсөлд тусгасан байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл