Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СХД-ийн 7 ба 9 дүгээр хорооны иргэдтэй уулзлаа


          УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн ЗД-ын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр СХД-ийн 7 ба 9 дүгээр хорооны ард иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

         Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын хэмжээнд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийж, эмчилгээний зардлыг улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон; Гемодиализ эмчилгээний зардлыг төр хариуцаж байгаа; Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх хагалгааны зардлыг мөн төрөөс хариуцдаг болохоор Засгийн газрын шийвэр гарсан зэргийг дуулгаад иргэдийн хүсэлтийн дагуу эмчилгээ, үйлчилгээг нь сайжруулах зорилгоор ойрын хугацаанд тус хороодын иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг 3-р амбулаторид ажиллана гэдгээ хэллээ.

          Иргэдийн зүгээс төр засгийн бодлогын түвшинд хийж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндээс гадна боловсрол, нийгмийн хамгаалал, зам тээврийн чиглэлийн асуултыг илүү асууж, мэдээлэл авсан юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл