Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн барилгын явцыг хэлэлцэн, төслийн гүйцэтгэгч, зохицуулагч нарт хугацаатай үүрэг өгч, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг даалгалаа. Тус төв ашиглалтад орох хүртэл гэрээ ёсоор 18 сар үлджээ.
Энэхүү ҮОЭТ ашиглалтад орсноор дэлхийн жишигт нийцсэн цөмийн жижиг үйлдвэр мөн ашиглалтад орж хавдрын тархалтыг тодорхойлдог болох юм. Энэхүү ҮОЭТ-ийг байгуулах төсөл нь МУ-ын хүн амын өсөлттэй холбогдон гарч буй бодит эрэлтэд тулгуурлан олон нийтэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй, үзүүлэх, гадаадад эмчлүүлэхээр явж буй өвчтөнүүдийн тоо болон эрүүл мэндийн нийт зардлыг бууруулах зорилготой юм.