Төв аймгийн ИТХ-ын тогтоолоор 7 хоног бүрийн Лхагва гарагийг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр” болгон зарлаж 27 сумандаа нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Аймгийн төвд нээлтийн арга хэмжээг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Дэлхийн Зөн Монгол Төв ОНХХ хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээг ИТХ-ын дарга Ц.Энхбат нээж, аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Засаг даргын зөвлөлийн гишүүд, харьяахэлтэс, агентлаг нийт 39 байгууллагын 434 ажилчид албан хаагчид, иргэд өглөөний 6 цагт Мөнх-Алдарын талбайд жагсан алхалтад бэлтгэх зорилгоор бие халааж, сэргээх дасгал хийж, дараагаар нь тогтоосон маршрутын дагуу 2,5 км“Нарны алхалт” хийлээ.
Тус арга хэмжээний үеэр зохион байгуулагч байгууллагуудаас “Эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх аргачлал” өртөөчилсөн мэдээлэл, сурталчилгаа хйив. Тухайлбал “Өөрт зориулсан 30 минут урт наслалтын үндэс” уриатай идэвхтэй хөдөлгөөн нийтийн биеийн тамирын өртөө, “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриатай халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолтын өртөө, “Эрүүл цэвэр орчин халдварт өвчнөөс сэргийлнэ” уриатай эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах өртөө, “Амьдралын зөв алхам энгийн зүйлээс эхэлнэ” уриатай эрүүл мэндийг дэмжих зэрэг өртөөнүүдээр дамжуулан хүмүүст мэдээлэл хүргэлээ.Мөн аймгийн нутаг дэвсгэрт 7 хоног бүрийн тодорхой нэг өдрийг согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон байна. Өглөөний нар та бидний төлөө манддаг болохоор өглөө бүрийг өөрийн эрүүл мэнддээ зориулж эртлэн босч, нарны алхалт хийж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, өглөөний цайгаа ууж байхыг уриалж байна.