“Эгэл жирийн энгүй ачтан” ахмад сувилагчдын төлөөллийг алдаршуулах хүндэтгэлийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож, олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа.
Манай улс нэг гавьяат сувилагчтай бөгөөд тэрээр одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэгч сувилагчаар ажиллаж байжээ. Г.Өөдөс нь 1990 онд “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнуулсан бөгөөд өдгөө 85 насыг наслаад байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зүтгэж, гүйцэтгэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн үе үеийн ахмад сувилагчдын төлөөллийг “Монголын ахмад сувилагчдын холбоо”-оос алдаршуулан, хүндэтгэл үзүүллээ.
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Өөдөсийн хамт
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Д.Шаалайхүүгийн хамт