Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гемофили өвчтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд анхаарал хандуулна


4 сарын 12 ны өдөр Эрүүл мэндийн яамны А танхимд Гемофили өвчтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцох уулзалт боллоо. Уулзалтаар өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид хийх үйл ажиллагааг хэлэлцсэн юм.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв Гемофили өвчтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулах, Гемофили өвчтэй иргэдийн бүртгэл мэдээллийг санг бий болгон эмийн санхүүжилтийн судалгаа тооцоог гаргах, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Цусны мэргэжлийн салбар зөвлөл холбогдох эмч, мэргэжилтнүүдийн оролцуулсан уулзалтыг зохион байгуулж гемофили өвчний эмчилгээ оношилгооны эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай эсэх дүгнэлт хийж шийдвэрийг Эрүүл мэндийн яаманд албан бичгээр ирүүлэх, Дэлхийн гемофили өвчтэй иргэдийн өдрийг тэмдэглэх хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын үндэсний гемофилийн холбоотой хамтран зохион байгуулах үйл ажиллагааны талаар саналаа 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Эрүүл мэндийн яаманд ирүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. Уулзалтанд ЭМЯ-ны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, харъяа байгууллагын удирдлагууд, монголын үндэсний гемофилийн холбооны төлөөлөлүүд оролцсон юм.

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл