Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгийхэн энэ сарын 7-8 ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж тус аймгийн эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж монгол улсын засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцууллаа.

Энэ үеэр тус аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон иргэдийн дуу санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаж,  зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал Дундговь аймгийн  нэгдсэн эмнэлгийн зөөврийн ЭХО аппаратын засварын зардал болох 14 сая төгрөгийг тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай уулзаж орон нутгийн төсвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Өмнөговь аймгийн БОЭТ-д хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсос аппарат болон Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэт авианы ониошилгооны суурин аппарат, мэс заслын гэрэл, 2017 онд Эрүүл мэндийн сайдын багцаас нийт 7 түргэн тусламжийн автомашиныг олгохоор төлөвлөснийг баталгаажуулж батламж бичгийг гардууллаа. Мөн энэ үеэр хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа  эмч, эмнэлгийн “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, ЭМЯ-ны Жуух бичгээр шагнаж ажлын амжилт хүслээ.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл