Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2017” уулзалт боллоо


         Өнөөдөр “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” тохиож байгаа бөгөөд энэ жил “Сэтгэл гутрал-Хамтдаа ярилцъя” уриан дор улс даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.    

         Тус өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож хэлсэн үгэндээ, Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутралын асуудал нь ямар нэгэн хэмжээгээр хүн бүрт тулгарч байдаг.

     Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бөгөөд 2020 онд 15 хувь болж нэмэгдэх хандлагатай гэж ДЭМБ-аас тооцоолсон. Манай улсад хүн амын дунд архи болон сэтгэцэд нөлөөлөх бодисын шалтгаант эмгэг, зан үйлийн эмгэгүүд, сэтгэл гутрах эмгэг, биеийн хэлбэрийн эмгэгүүд түгээмэл оношлогдож байна. Тиймээс эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа ДЭМБ-аас боловсруулан баталсан 2013-2020 оны Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилгыг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэв.

         Дээрх төлөвлөгөөний зорилго нь сэтгэцийн эрүүл мэндийн таатай байдлыг хадгалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн тусламж үйлчилгээний чанар, эдгэрэлтийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, хүн амын сэтгэцийн өвчлөлийг бууруулах болон хөгжлийн бэрхшээлээс сэргийлэхэд оршиж байгаа юм.

         Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрх, тосгон, сум, багийн эмч, нийслэл, аймгийн сэтгэц наркологийн кабинет, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тус тус авах боломжтой.

Холбоотой мэдээ, мэдээлэл