Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хуралдав


 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хууль УИХ-аар батлагдсан. Тус хуультай уялдан “Эрүүл мэндийн тухай” хуулийн Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо дөрөвдүгээр бүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл, чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, тусгай эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, хөнгөвчлөх, асаргаа, сувилгааны  төв, сувилал, сэргээн засах  төв, сувилахуйн төв, түргэн тусламжийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн  бүтэц үйл ажиллагааны стандартыг шинэчлэх, боловсруулах шаардлага гарсан.

Иймээс Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/182 дугаар тушаалаар батлагдсан дээрх эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчилэх болон шинээр боловсруулах Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ерөнхий болон 12 дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Хурлын төгсгөлд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, сэргээн засах, сувилахуй, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, түргэн тусламжийн төвийн бүтэц, үйл ажиллагааны төсөлд Ерөнхий ажлын хэсгийн гишүүдээс гарсан санал,  зөвлөмжийг тусган, холбогдох байгууллагуудаас санал авч 4 сарын 20-нд эцэслэхийг бүх дэд ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгов.

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл