НҮБ-ийн Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн бүсийн төвийн Дархлаажуулалтын зөвлөх Ван Шаожин 4 сарын 3-7 хооронд ажилласан тухай товч танилцуулав. Уулзалтын үеэр Дэд сайд Л.Бямбасүрэн "Хот суурин газрын дархлаажуулалт" төслийг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яам хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн төслийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрэгтэй хүнд нь хүргэх, сургалт, арга хэмжээг шинэлэг хэлбээр зохион байгуулах, дархлаажуулалтын талаар эцэг эхчүүдэд үнэн бодит мэдээллийг өгөх, бусад байгууллагатай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж дурьдаад төслийн хэрэгжилтэд бодит хяналт тавьж, цаашид өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана гэдгээ илэрхийллээ.