Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг шинэ барилгын нээлтээ хийлээ


         Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл мэндийн салбарт баригдаж дуусаагүй байгаа барилгуудыг үе шаттайгаар ашиглалтад оруулах, ашиглалтад орсон барилгуудын ашиглалтын бүтээмжийг сайжруулах” зорилтын хүрээнд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг 100 хувь улсын төсвөөр нийт 16,4 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгээд байна.

         Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ, эмнэлгийн барилга ашиглалтад орж орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсанаар нэг талаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчлэх хүрээний 70 гаруй мянган иргэд төдийгүй зэргэлдээх аймгийн зарим сумдын хүн ам тав тухтай орчинд тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна хэмээн үзэж байна.  Нөгөө талаар тус эмнэлэгт ажиллаж буй 300 гаруй эрүүл мэндийн ажилтнуудын ч гэсэн ажиллах орчин нөхцөл сайжирч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

         Тус эмнэлэгт 2017 онд нийт 245 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж, тухайлбал,  суурин рентген аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, мэс заслын гэрэл зэргийг олгохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдөр эхо аппаратыг хүлээлгэн өгсөн юм.

        Мөн Засгийн газрын 2016 оны 160, 2017 оны 8 дугаар тогтоолоор тус аймгийн  Хэрлэнбаян-Улаан, Баянмөнх, Дадал, Баян-Адрага сумын эрүүл мэндийн төвд нийт 4 түргэн тусламжийн автомашин олгоод байгаа бөгөөд 2017 ондоо багтаан Хэрлэн сумын Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийг автомашинаар хангахаар болжээ.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл