Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Иргэд эмчдээ талархлаа илэрхийлдэг, эмч нар мэргэжлээрээ бахархдаг өдөр


          Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “Эмч  нартаа талархъя” хүндэтгэлийн уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Тус өдөр иргэд нь эмчдээ талархлаа илэрхийлж, эмч нар нь мэргэжлээрээ бахархдаг өдөр юм. Уулзалтад Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны удирдлагууд, салбарын 1000 гаруй эмч нар оролцов.

          Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүндэтгэлийн уулзалтад оролцож, эмч нарт баярын мэнд хүргээд, Манай ард түмэн хүний төлөө бүхнээ зориулдаг, алтан гартай эмч нараа “Цагаан нөмрөгтэй бурхад” хэмээн эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай. Эрүүл мэндийн яамнаас санаачлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцож, Та бүхний баярыг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.

          Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулалгүй үе шаттайгаар нэмэгдүүлэх, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бусад арга хэмжээг төлөвлөсний дагуу хэрэгжүүлэхийг зорьж ажиллана. Ийнхүү ажиллахад эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүн нэг бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон хэллээ.

          Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мөн эмч нартаа баяр мэндийг хүргэн, сүүлийн найман сарын хугацаанд салбарынхантайгаа хамтран хийж, хэрэгжүүлсэн болон ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулсан юм.

         Тэрээр хэлэхдээ, Эх орныхоо хөгжлийг тэргүүлэн манлайлагчид нь байж, дэлхийн анагаах ухааны шинэ технологи, инновацийг эх орондоо нэвтрүүлж нутагшуулан, Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чаддаг болоход Эмч та бүхний мэдлэг, санаачлага, сэтгэл, зүтгэл, хариуцлага, хамтын хүч чухал гэдгийг цохон тэмдэглэе. Манай эмч, эрүүл мэндийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Монгол улс Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн цөөхөн орны нэг болж чадсан юм. Бид энэхүү ололт амжилтаа ахиулан, жил бүр баталгаажуулан эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд авчрахын тулд хамтран ажиллаж залгамж чанарыг эрхэм болгон тогтвортой, тууштай үргэлжлүүлэх нь нэн чухал байна гээд, шинэ санал, санаачлага, туршлагаа харамгүй хуваалцаж, дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

        Сайд энэ цаг үед эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа олон мянган эмч нарын дундаас хөдөлмөрч, чадварлаг зарим эмч нарыг төлөөлүүлэн нэр дурдаж, талархал илэрхийлээд, Төрийнхөө ордонд цугларсан эмч нартаа болон эх орныхоо өнцөг булан бүрт ажил үүргээ гүйцэтгэж байгаа, дэлхийн бусад улс оронд ажиллаж амьдарч байгаа Монгол эмч нартаа баярын мэндийг дахин хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөв.

         Нээлтийн үеэр эмч нарыг төлөөлөн Ардын эмч, Академич, МУ-ын хөдөлмөрийн баатар Н.Баасанжав, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн, Хүний гавьяат эмч Б.Даш-Яндаг, Хүний гавьяат эмч Б.Үйлст, УГТЭ-ийн эмч, Ө.Ганчимэг, Сувилахуйн амьдрал төвийн дарга Т.Сүрэнхай нар үг хэллээ. Тэдний зүгээс энэ найман сарын хугацаанд их ажил амжуулсан ЭМЯ-ны хамт олонд болон мэргэжил нэгт нөхдүүддээ баяр хүргэн, бодлогын түвшинд гаргаж буй шийдвэрүүдэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн хэлэхдээ, хагалгаанд орж байгаа иргэдийнхээ өмнөөс төлбөр мөнгөнд нь санаа зовж, сэтгэл өвддөг байлаа. Харин одоо эрхтэн шилжүүлэх хагалгааны санхүүжилтийг төр хариуцдаг болж байгаад маш их талархаж байна гэв. Түүнчлэн тэрээр үйлчлүүлэгчийнхээ баярласан сэтгэлээсээ өгсөн ганц шоколадыг авснаараа төлөө авлигачаараа дуудуулдагтаа бид сэтгэл гонсойдог. Авсан шоколадаа цуглуулаад оффшор дансанд хийсэн хүн бидний дунд байхгүй гэдгийг энд хэлмээр байна. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй цагаан нөмрөгт баатрууд маань хэзээ ч хар буруу санаж аливаа үйлийг хийдэггүй гэдгийг ард түмэн ойлгоосоо гэж хүсэж байгаагаа онцлон хэлсэн юм.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл