“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн Ахмадын Хороотой хамтран “Настанд туслах эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт”-ыг 2017 оны 03 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Геронтологийн үндэсний төвийн дэд захирал Д.Сарангэрэл, эрдмийн зөвлөлийн дарга Д.Отгонбаатар, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцлоо.
Сургалтанд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 33 настан хамрагдаж, настанд туслах сайн дурын идэвхтнээр бэлтгэгдлээ.