Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гавьяат эмч Б.Даш-Яндаг: Гемодиализийн эмчилгээг төр хариуцдаг болсон нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ


       

Өнөөдөр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон дэд сайд Л.Бямбасүрэн нар Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад тус холбооны ерөнхийлөгч Б.Даш-Яндаг, зөвлөх О.Бямбаа болон гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нар оролцож салбарын удирдлагуудтайгаа саналаа солилцлоо.

        МУ-ын гавьяат эмч Б.Даш-Яндаг гемодиализийн эмчилгээг төр хариуцдаг болсон нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ болсныг сайшаагаад цаашид салбарын ачааллыг бууруулахад хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

         Сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ажиллахаа хэлэв. Тэрээр цааш хэлэхдээ, эмч нарыг чадавхжуулах тал дээр хувийн эмнэлгийн эмч нарыг улсын эмнэлэгт дадлага хийлгэх, улсын болон хувийн эмнэлгүүдийн төлбөрт дээд, доод хязгаар тогтоох болон гоо сайхны жижиг мэс ажилбаруудын үйл ажиллагаанд хамтран хяналт тогтоох шаардлагатай байгааг онцоллоо.

        Дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ хувийн эмнэлгүүдийн удирдлагуудын хуулийн мэдлэгийг сайжруулах тал дээр анхаарч өгөхийг хүссэн бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой олон санал гомдлууд ирж байгаагийн ихэнх нь өөрсдөө холбогдох хуулийн заалтуудаа зөрчсөнөөс болдог гэдгийг дурдсан юм.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл