Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Д.Очирбат: Элэгний С вирусыг устгаж, хорт хавдрыг эмчлэхэд АНУ-тай хамтарна


Эрүүл  мэндийн  яамны  Төрийн  нарийн  бичгийн дарга  Д.Очирбаттай  ярилцлаа.

 

Монголын  парла­ментын  бүлгээс АНУд айлчлах үеэр  Стэнфордын их сургуульд хийсэн  эрдэмтдийнхэлэлцүүлэгт та оролцожилтгэл тавьсан юм байнаТэнд ямар асуудлыг дэвшүүлэв?

–УИХ–аас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа элэгний хорт хавдар, хатуурал, нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан.  Хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бэхжүүлэх олон ажлыг  шат шатанд анхаарчбайна.

Үүний нэг нь  Америк,Монголын хоорондох хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой айлчлалыг УИХ–ын гишүүнГ.Занданшатар, Эрүүл мэндийн яам, Оном сан хамтран  энэ сарын 2-12-нд хийсэн.  Надад Стэнфордын их сургуулиасурилга ирсэн юм.  Монголын парламентын бүлэг  Стэнфордын их сургуульд ажиллахдаа  эм үйлдвэрлэгч  компаниуд, энэ чиглэлээр ажилладаг 50 гаруй эрдэмтэнг урьж  том хэлэлцүүлэг зохион байгуулсан. АНУ–ын ерөнхийлөгч асан Herbert Clark Hoover-ийн нэрэмжит Стэнфордын их сургуулийн  анхны байгууламжуудын нэг Синна Холлын Окимотохурлын танхимд  болсон энэ  хэлэлцүүлэгт  миний бие  “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын асуудлууд, өнөөгийнбайдал” сэдэвт илтгэл тавьсан. Илтгэлийн дараа оролцогчид өндөр сэтгэгдэлтэй үлдлээ. Эмч хүний хувьд би эндээсявахдаа нэг бодол өвөрлөж явсан нь элэгний С вирусын өвчлөлийн тухай байсан юм. Элэгний С  вирус  хэдэн жилийндараа D вирус болж, цаашлаад хавдрын өвчлөл  үүсгэдэг. Хавдраар өвчилсөн хүмүүсийн ирээдүй ойлгомжтой.  20-30 мянган ам.долларын асар үнэтэй тариануудыг хийлгэдэг ч  найдвар  тун бага явж ирсэн. Иймд энэ асуудалдэрдэмтдийн анхаарлыг хандуулахыг хичээлээ.

Та бүхэн эмийн үйлдвэрүүдтэй танилцав уу?

–АНУ–ын  “Гилеад Сайнс” компани  “Харвони” эмийг үйлд­вэрлэн гаргаснаар олон хүний амийг аварч байна. “Харвони” эмийг Монголд оруулж ирэхэд УИХ–ын гишүүн Г.Занданшатар, Стэнфордын их сур­гуулийн эрдэмтэд, Оном сан хүчинчармайлт гар­гаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө маш их зүйлийг хийсэн. Ажлын хэсэг гаргаж, Ардын намынсонгуулийн хөтөлбөрт тусгуулж, улмаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, УИХ–аар бат­луулна гэдэг өөрөөхууль болж байгаа юм. Ингээд ир­гэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж элэгний дөрвөн төрлийн эмийгхөнгөлөлттэй үнээр олгоход  23.4 тэрбум төгрөгийг төсвөөс  гаргахаар болсон.  Өөрөөр хэлбэл, эм тус бүрт  85 ам.долларыг хөнгөлж өгч байгаа. Өнөөдөр 10-20 мянган хүн буюу энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн 98 хувь нь С вирусэээмч­лүүл­чихсэн. “Харвони” эмийг ууснаар  гурван сарын хугацаанд вирус бүрэн устаж, олон  хүн өвчнөөс ангижирчбайна. Иймд бид  “Гилеад Сайнс” компанийн үйлдвэр дээр очиж танилцаж, баярлалаа гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэнсудлаачид манай улсын талаар юуг онцолж хэлэвямар байр суурьилэрхийлэв?

–Илтгэлийн дараа Стэнфордын их сургуулийн эрдэмтэн, докторуудаас таван хүн босч алга ташиж баяр хүргээд “Монгол Улс эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх, иргэдээ хамгаалах хууль гаргаж мөрийн хөтөлбөртөө тусгаж, санхүүгийн хүндрэл байгаа ч эмийн үнэд  хөнгөлөлт үзүүлж байгаа нь дэлхийд жишиг болохуйц юм. Иймд МонголУлсын Засгийн газарт баярлалаа” гэж хэлсэн. Мөн иргэддээ хүрч ажиллаж байгаа ийм улс оронд эрдэмтэд бид очижажиллахад, шинээр гаргаж буй эмийнхээ үр дүнг очиж харахад маш таатай байна гэсэн. “Харвони” эмийг бүтээхэдоролцсон дөрвөн эрдэмтний нэг, Стэнфордын их сургуулийн Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн нэртэрдэмтэн, тэрбумтан   Жефри С Гленн “Танай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байгаад таатай байна. Эрдэмтэн хүний хувьд тал талын дэмжлэгтэй ийм улс оронтой хамтарч ажиллахад баяртай байна. Монгол Улс, Монголын Засгийн газарт баярлалаа. Танай улсад дахиад элэгний хорт хавдрыг эмчлэх эмийг танилцуулахад татгалзахзүйлгүй” гэсэн. Тэр хүн элэгний хавдрыг эмчлэх шинэ эм гаргасан нь АНУ–ын эмийн бүрт­гэлд бүрт­гэгдэж, одоо хуга­цааны асуудлыг шийдэх ша­­­танд явж байгаа юм билээ.

Өнөөдөр элэгний вирустүүнээс шалтгаалсан хавдрын өвчлөлөөр манай улс ямар түвшинд байна?

–Дэлхийн эрүүл мэндийн судалгааны том сэтгүүлд  “Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийдтэргүүлэгч улсын тоонд ороод байна. Үүний гол шалтгаан нь элэгний В,С, Д вирусийн тархалт өндөр байгаатайхолбоотой. Олон улсын судалгааны ажлын үр дүнгээр Монголд ойролцоогоор 400 мянга гаруй хүн элэгний В, С, Двирусын архаг халдвартай” гэсэн манай эрдэмтдийн судалгаа, дүгнэлтүүд гарсан байгаа.  2020 он гэхэд манай улсэлэгний С вирусийн тархалтыг зогсоож, голомтыг устгаж, нас баралтыг бууруулж, хавдрын өвчлөлөөс бүрэн салсанжишиг  орон болно гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж  байна. Эдгээр  мэдээллүүдээ  бид  эрдэмтэн, судлаачдад өгсөн. Стэнфордын их сургууль өөрөө дэлхийн эдийн засгийн 10.1 хувь нь юм. Энэ сургуулийн эрдэмтэд тийм өндөрсэтгэлгээтэй ажиллаж, хийж бүтээж байдаг юм байна. Тэнд бид иргэ­дийнхээ эрүүл мэндийг хамгаалж ажиллаж буйөөрийн улс орны байр суурийг илэрхийлж,  хамтын ажиллагааг нэмэг­дүүллээ.

Хэлэлцүүлэгуулзалтуудын дүнд манай улсын эрүүл мэндийн салбариргэдийн эрүүл мэндийгхамгаалахад  ач холбогдолтой ямар саналуудыг  тавьсан бол?

–АНУ–ын Калифорниа мужийн Фостер хот дахь “Гилеад Сайнс” компанийн төв байранд очиж, тус компанийн тэргүүндэд ерөнхийлөгч, ноён  Грейг Альтонтой уулзахдаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд гурван чиглэлээрхамтран ажиллах санал тавьсан.  Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө улаан гараараа тулж ажиллан  халдвар авсан эрүүл мэндийн салбар дахь 38 мянган ажилтан, албан хаагч бий. Үүнээс  С  вирусын халдвар авсан 5000 хүн байдаг. Энэ хүмүүсээ үнэ төлбөргүй эмчилж, “Харвони” эмэнд үнэгүй хамруулах  асуудлыг тавьсан. Бидний  хүсэлтийг “Гилеад Сайнс” компани хүлээж авсан. Ингэснээр  5000 хүнд зориулсан 15 мянган эмийг эмч, сувилагч, асрагч, хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүстээ олгож, тэдний  алтан амийг аврах, С вирусыг эмчлэх боломж нээгдэжбайгаа юм. Цаашид бид элэгний С вирусын  эсрэг өндөр үйлчлэлтэй байгаа софосбувир, ледиспевир эмүүдийг эхорондоо үйлдвэрлэх боломж байна. Энэ талаар судлах, хамтарч ажиллах саналыг тавилаа. Энэ эмийг Монголдооүйлдвэрлэх юм бол үнэ нь хямдарна. Олон хүнийг хамруулж чадна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 15-аас дээш насны бүх иргэдээ эрт оношилгоонд хамруулах зорилт тавьсан. Энэ  ажлыг удахгүй  зохион байгуулна. Хүн амаа эрүүлжүүлэх, дэлхийд нэрд гарсан том компаниудыг Монголдоо урьж, эмийн үйлдвэрүүдийг Мон­голдоо байгуулах, хамтын ажил­лагаа зохион бай­гуу­лах олон ажлыг  Эрүүл мэндийн яамхийхээр боллоо.

Дэлхийн нэртэй эрдэмтэнолон мянган монгол хүний амийг аварсан  Грейг Альтон манай улсад ирэхболов уу?

–Ирэх дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчлахыг урьсан байгаа. Тэр үед нь Монголынхоо эрүүл мэндийн сал­барынбайдал, төр, засгийн удирдлагуудтай танил­цуулж, хамтын ажил­ла­гааны талаарх олон боломжийг дахин  судалж үзэхтөлөвлөгөөтэй байна. “Гилеад Сайнс”  бол хүний эрүүл мэндийн асуудлаар олон чиглэлийн судалгаа хийдэг томкомпани.  Стэнфордын их сургуулийн эрдэмтэд энэ компани руу очиж судалгаа хийдэг. Тэдний гаргасан эмүүдийгкомпани шууд худалдаж авдаг юм билээ. Тэд С вирус устгадаг эмийг гаргасан бол одоо  3 D  эм гаргачихсан судалгаандээр ажиллаж байна.

Шинэ эмүүд гарч хорт хавдрыг эмчилдэг боллоо гэсэн мэдээлэл дэлхийд цацагдаж байгааЭнэ талаарямар мэдээтэй ирэв?

– Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн судалгаа, шинжилгээнийдэд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн АНУ–ын  Стэнфордын их сургууль, Монгол Улсын эрдэмтдийн хамтарсансудалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дунд ойролцоогоор 11.1 хувь нь буюу 200 мянган хүн элэгний Ввирусын халдвартай. Үүнээс элэгний В вирусын архаг халдвартай иргэдийн 60 орчим хувь нь элэгний В, Д вирусындавхар халдвартай болохыг судалж тогтоосон. Д вирус 3-4 жилийн дараа шууд хорт хавдар болдог. Тэгэхээр манайулсад 120 гаруй мянган хүн Д вирустай байна гэсэн судалгаа бий. Тиймээс бидний дараагийн очиж танилцсан компанибол АНУ–ын  “Айгер био” байлаа. Энэ компани нэрт эрдэмтэн Жефри С Гленнтэй  хамтран ажилладаг учраас тийшээочиход бидэнд дэмжлэг үзүүлсэн юм.Элэгний  Д вирусыг устгадаг эмийг “Айгер био” компани  үйлдвэрлэж байгаа. Одоогоор АНУ–ын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр ажиллаж байна. Би түрүүнд хэлсэн, Д вирус нь С, В вирусыг бодволмаш богино хугацаанд элэгний хорт хавдарт хүргэдэг. Тэр дотроо В, Д вирусын давхар халдвартай залуу хүмүүс өртөхөндөр үзүүлэлттэй байгаа. Тэгвэл “Айгер био” компани Монголын хүн амыг эрүүлжүүлэхэд манай улстай хамтарчажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Д вирусыг эмчлэхэд тэд бидэнтэй хамтарч ажиллана.

Тэгэхээр айлчлал үр дүнтэй болж  манай улс цаашид элэгний хорт хавдрыг эмчлэх шинэ боломжууд  нээгдэж  байна  гэсэн үг үү?

–Д вирусыг эсрэг эм гарсан нь маш том дэвшил. Жефри С Гленний гаргасан  хорт хавдрыг эмчлэх эм шинжлэх ухаандгарсан нээлт. Түүний хувьд дэлхийд гайхагдаж байгаа эрдэмтэн. Жефри С Гленн өөрөө элэгний өвчлөл, хорт хавдрынэсрэг Монгол Улсын төр, засаг нь тэмцдэг, иргэдээ дэмждэг юм байна. Ийм улс оронд тусалъя, хамтарч ажиллая, Засгийн газартай чинь уулзъя гэсэн нь том боломжийн эхлэл юм.

Айлчлалын үеэр  бид  АНУ-ын “Аббвие” компанитай  мөн танилцсан. Энэ компани элэгний С вирусын эсрэг З D буюу “Викера пак” эмчилгээг зохион бүтээсэн. Оношилгооны чиглэлээр бид тэдэнтэй  санал солилцсон. Энэ үеэр намайг ирэх сарын 19-23-нд Амстердам хотноо болох Олон улсын Элэгний конгресст Монгол Улсаас ирж оролцооч,  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар илтгэл тавихыг урьсан. АНУ-ын Эрүүл яаман дээр хийсэн уулзалтад Олон улсын хамтын ажил­лагаа хариуцсан нарийн бичгийн дарга Стив Смит, ахлах зөвлөх Кайл Зебли, Ази-Номхон далайн бүсийн газрын захирал Эрика Элвандер, Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэнд, хүний нөөцийн бод­логын агентлагийн олон улсын ажиллагааны дэд захирал Остин Дэмбие албаны бусад хүмүүс оролцсон. Тэнд хоёр улсын ЭМЯ хамтран ажиллах, боловсон хүчнээ солилцох, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, ажиллагсдыг хамгаалах, Америкийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах олон ажлыг ярилцлаа. Энэ чиглэлд АНУ-ын  Эрүүл мэндийн яамны харъяа дөрвөн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо.  АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгээс Монголд судалгаа хийхэд туслана гэсэн. Айлчлал  ажил хэрэгч, амжилттай болсон гэж бид дүгнэж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл