Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг зохион байгуулав


Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарлаж байгаатай холбогдуулан тус эмнэлгийн Гамшгаас хамгаалах штабаас ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2017 оны 03 сарын 21-нд тасаг, албадын эрхлэгч, дарга нар болон нийт эмч нарт, 3 сарын 21, 22-нд нийт резидент эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд, дэмжих туслах үйлчилгээний ажилчдад БГД-ийн Онцгой Байдлын Хэлтэс, тус эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ” сургалтуудыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн байгууллагын гамшгаас хамгаалах штабын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх 15 минутын баримтат киног эмнэлгийн нийт эмч, ажилтнуудад үзүүлэн, таниулах үйл ажиллагааг явууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл