Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭНД БЭЛТГЭЖ БАЙНА


Дэлхийн эрүүл мэндийн 58 дахь удаагийн чуулганаас 2015 оны тавдугаар сард Олон улсын эрүүл мэндийн дүрэм /ОУЭМД/-ийг баталж, 2007 оны долдугаар сард хүчин төгөлдөр болсон билээ. ОУЭМД-ийн зорилго нь олон улсад халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээнд салбар хоорондын үр дүнтэй арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, мэдээллийг цаг тухай бүрт нь дамжуулах үүссэн эрсдэл, үйл явдлыг хянгалтад авахад чиглэгдсэн байдаг.

2011 оноос Халдварт өвчин судлалын Үндэсний төв /ХӨСҮТ/ нь ОУЭМД-ийн үндэсний зохицуулагч байгууллага бөгөөд түүний захирал нь үндэсний зохицуулагчийн  үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. ОУЭМД-ийн хүрээнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс жил бүр зохион байгуулагддаг үндэсний зохицуулагчийн харилцаа холбоо, бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааны ''Кристал дасгал сургуулилтад'' 9 дэх жилдээ (2016 онд) амжилттай оролцсон байна.

2015 онд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар ОУЭМД-ийн  чадавхыг хөндлөнгийн үнэлгээний зарчмаар хийх зөвлөмж гаргасны дагуу 2017 оны тавдугаар сард манай улс энэхүү үнэлгээнд хамрагдахДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 3 дахь орон болж, бэлтгэл ажилдаа ороод байна. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийнхөн 2016 оны арваннэгдүгээр сард өөрсдөө ОУЭМД-ийн чадавхаа үнэлж, 2017 оны хоёрдугаар сард ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүдтэй хамтран дахин үнэлгээ хийж, салбар хоорондын хамтын ажиллагаа, бэлэн байдлын чадавхыг сайжруулах бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл