Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор харъяа эмнэлгүүдэд “Туслах сувилагч”-ийн ажлын байрыг бий болгон “Туслах сувилагч-Шинэ хандлага” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн үр дүнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 25 туслах сувилагчийн ажлын байр бий болсон юм. Эдгээр туслах сувилагчид төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилахуйн тусламж, үйлчилгээний ажлын байрны сургалтад хамрагдаж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс ажлын гараагаа эхлүүлээд байна.
УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн алба, нийт сувилагчид сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, энэхүү ажлыг санаачлан, хэрэгжүүлэх боломж олгосон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт баярлаж талархсанаа илэрхийлэв.