Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БНКУ “Генетикийн инженер, биотехнологийн төв”-тэй хамтран ажиллахаар тохиролцлоо


Өнөөдөр Монгол улсад ажиллаж буй Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн ерөнхий захирал Эулогио Пиментел, тус төвийн  Гүйцэтгэх менежер болон Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда, Хөдөө аж ахуйн биотехнологийн газрын ургамлын биотехнологийн албаны дарга, Абель Эрнандес Веласкес нар Эрүүл мэндийн яамны харъяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвд  2017 оны 03 сарын 14-ний өдөр хүрэлцэн ирж төвийн үйл ажиллагаатай танилцаж  Куба улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д үйлдвэрлэж буй зарим бүтээгдэхүүнийг танилцуулан санал солилцож уулзалт хийлээ.

Уулзалтын үр дүнд Монгол оронд хачгийн эсрэг вакциныг мал, амьтанд турших судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, Бүгд Найрамдах Куба Улсын “Педр Коури” үндэсний хүрээлэн /зоонозын  гаралтай өвчин судалдаг/-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар харилцан тохиролцлоо.

  Тус уулзалтад Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дельгадо Консепсион оролцож дээрх судалгааны ажлыг хэрэгжүүлэх төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.  

Холбоотой мэдээ, мэдээлэл