Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АТГ-аас томилсон ажлын хэсэг Эрүүл мэндийн яамны ажилтан албан хаагчидтай уулзав


АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-очироор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын  хэсгийнхэн өнөөдөр буюу 3 дугаар сарын 14 ны  9:00 цагт Эрүүл мэндийн яамны ажилтан албан хаагчид болон харъяа 16 байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, эдгээр байгууллага болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах,  авлигын эрсдлийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг Эрүүл мэндийн яамнд энэ сарын 13-17-ний өдрүүдэд ажиллана. Энэ үеэр авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яамны ажилчдад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллана.

Холбоотой мэдээ, мэдээлэл