Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гарагт“Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэгээс бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор анх тэмдэглэж эхэлсэн байна.

Тус өдрийг тохиолдуудан УГТЭ-ийн Бөөр, дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасаг, Сэргээн засах эмчилгээний тасаг, Диабетийн төв, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба, Олайн фарма, MONFA, Ази фарма зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран“Таргалалт ба бөөр”хэмээхөдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд 120 гаруй  үйлчлүүлэгчдийг хамруулан биеийн жин, өндөр, БЖИ тодорхойлон, цусны даралт үзэх, захын судсанд глюкоз тодорхойлох зэрэг үйлчилгээг үзүүллээ. Мөн эмчилгээний хоолны үзэсгэлэн гаргаж хоол зүйч бөөрний өвчний үеийн эмчилгээний хоол, эрүүл хооллолтын талаар,  сэргээн засахын эмч нар таргалалтаас сэргийлэх амьдралын идэвхтэй дасгал хөдөлгөөний талаар, бөөр судлалын эмч нар болон диабетийн төвийн эмч нарын зүгээс таргалалт ба бөөрний өвчлөл түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, таргалалтаас үүдсэн өвчлөл, таргалалт, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, бөөрний өвчлөлд уросептик эмчилгээ, бөөрний өвчний үеийн эмчилгээ, хяналтын зөвлөлгөө, бөөрний архаг дутагдал зэрэг сэдвүүдээр үйлчлүүлэгчдэд зориулсан мэдээлэл, зөвлөлгөө, сургалтыг явууллаа. Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэг иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хандлага, дадлыг дээшлүүлэх зорилгоор  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан тэмдэглэлт өдрүүдийг угтсан арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл