Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа


Засгийн газрын 3 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байна.

2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм.

Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй,  25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл