Идэр залуу наснаасаа эрүүл мэндийн манаанд зогссон эмч ахмадууддаа “ГССҮТ-ийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тус арга хэмжээг нээж “ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан ерөөлийн үг хэлж эмнэлгийн өнөөгийн байдлын талаар ахмадуудтайгаа ярилцаж тэдний алтан сургаалийг сонслоо.
Ахмадууд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үзэж сонсож байна. Бид хийж чаддаг гэдгийг харуулсан олон сайхан ажлууд хийж байгааг дэмждэг талаар хуучиллаа. Мөн энэ үеэр ахмадууддаа алд цэнхэр хадаг, бэлэг дурсгалын зүйл гардуулан Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраар сайхан шинэлхийг ерөөлөө.