Монгол улсад 2009 оноос ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Монголын талбарын тархвар судлал сургалтын хөтөлөрийн үйл ажиллагаа эхэлсэн одоогоор нийтдээ 47 хүн, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтнүүд суралцан төгссөн байна. Энэ жил 7 дахь удаагийн төгсөлт болж, 9 мэргэжилтэн суралцан, төгсөж байна. Энэ хугацаанд суралцагчид 7 тархварзүйн судалгаа, 8 төрлийн өвчний тандалтын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж гүйцэтгэсэн ба 4 удаагийнтомоохон дэгдэлтийн судалгааны голомтод ажиллажээ.
ХДХВ/ДОХ, томуу, улаанбурхан, хонины цэцэг өвчин, хачигт энцефалит, хоолны хордлогот халдвар, сүрьеэ, уушигны хатгалгаа зэрэг өвчний тандалтын болон дэгдэлтийн судалгаа, нүүр, амны өвчлөлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр сонирхолтой, илтгэлүүдийг хэлэлцүүллээ.