Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Шинэ Зеланд улсын Эмийн зохицуулалтын агентлагтай танилцлаа


         Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын байнгын хорооны зарим гишүүд болон холбогдох албаны хүмүүс 2 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шинэ Зеланд улсад ажлын айлчлал хийн, эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, эмийн хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, эмийн худалдан авалтын удирдлага зохион байгуулалтын талаар газар дээр нь туршлага судалж, цаашид хамтран ажиллах боломж, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцоод ирлээ.

         Эрүүл мэндийн яамны хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг батлуулахад онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 4 дүгээр сараас УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тус хуулиар эмийн зохицуулалтын бүх үйл ажиллагааг бие даасан эмийн зохицуулалтын байгууллагад нэгтгэх, ингэснээр эмийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний идэвхд тавих хяналт, эмийг худалдан авах боломж, хангамж хүртээмжийг сайжруулах саналыг дэвшүүлсэн байгаа юм. Түүнчлэн тус хуулийн төслийг батлах тал дээр цөөнгүй УИХ-ын гишүүд дуу хоолойгоо нэгтгэн дэмжиж байна.

          ЭМЯ Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр "Улсын эмнэлгийн боломжийн үнэтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх" техникийн туслалцааны төсөл (ТТ-8967 MON)-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд эмийн зохицуулалтын тогтолцоог судлахаар Шинэ Зеланд улсыг сонгосон юм.

         Шинэ Зеланд улс нь нэр хүндтэй, хүчирхэг Эмийн зохицуулалтын байгууллагатай улс бөгөөд Австрали улсын Эмчилгээний бүтээгдэхүүний агентлагтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Үүнээс гадна  Шинэ Зеландын  төрийн байгууллага болох “ФАРМАК” хэмээх эм зүйн удирдлагын агентлаг нь эмийн үнийн талаар анхаарал татахуйц онцгой ажлуудыг хэрэгжүүлсээр иржээ.

          УИХ-ын гишүүд болон ЭМЯ-ны удирдлагууд тус улсын Эмийн зохицуулалтын байгууллагын бодлого журам, үйл ажиллагааны талаарх ойлголтыг бүрэн авч, өөрийн улсдаа Эмийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой гэж үзэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл