Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Баянхонгор аймагт ажиллалаа


Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Баянхонгор аймагт ажиллах үеэр тус аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим тасаг, нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, эмч эмнэлгийн ажилчидтай санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очибат, Эмнэлгийн тусламжийн газрын  мэргэжилтэн М.Оюунчимэг, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн нар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, шийдвэр цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар эмч эмнэлгийн ажилчдын санал бодлыг сонслоо. Энэ үеэр тус аймгийн нэгдсэн эмнэлгээс дурангийн мэс заслыг хөгжүүлэх, төсөвт эм, эмнэлгийн хэрэгслэл, оношлуурын төсөвийг тус тусад нь суулгаж, нэмэгдүүлэх, сүреэгийн эрт илрүүлэлтэд нэн шаардлагатай зөөврийн рентгений аппаратаар хангах, хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад бодлогоор тусгайлан арга хэмжээ авах,  үүнтэй холбогдуулан шүдний эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч өгөхийг хүслээ. Мөн цаашид антибиотикийн зохиостой хэрэглээнд анхаарч, эрхзүйн баримтыг шинэчилэх, сургалт, зөвөлгөөг нэмэгдүүлэх нь цаг үеийн тулгамдсан асуудал болоод байгааг талаар онцолж байлаа. 

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр Баянхонгор аймгийн Богд суманд ашиглагдахгүй байгаа зөөврийн рентген аппаратыг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн ашиглуулахаар шийдвэрлэлээ. Эмч, эмнэлгийн ажилчидад хандан ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ ёс зүйн болон мэргэжлийн алдаа гарахгүй байх , эмч эмнэлгийн ажилчдын нэр хүндийг өндөрт өргөн чин сэтгэлээсээ ажилахыг хүсч, цаашид эмч, эмнэлгийн ажилтаныхаа нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл