Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдөр Францын “Санте Сюд” төрийн бус байгууллагынхөтөлбөр хариуцсан менежер Анн Бургонион, төсөл хариуцсан ажилтан Орэли Дантан нарыг хүлээн авч уулзан санал солилцов.
Уулзалтын эхэнд “Санте Сюд” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Монгол улсад явуулж буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцууллаа.
Тус байгууллага нь 1994 оноосхойш Манайулсынэрүүлмэнд, нийгмийнхамгаалал, хүнс, хөдөө аж ахуйн салбарт төсөл, хөтөлбөрүүдийг төв, ороннутгийнбайгууллагагуудтайхамтранхэрэгжүүлжиржээ.
Тухайлбал 2013-2015 онд тухайн үеийн Эрүүл мэндийн яам, Архангай аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Архангай аймагт эсэн мэнд амаржихуй“ төслийг тус аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсэн.
Мөн Архангай, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн “Байгууллагын хөгжлийн бодлого” төсөлд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид хамрагджээ.
Түүнчлэн “Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд ба хоол тэжээл” төслийг хүнсний ногоо тариалалтыг дэмжих, хүн амд эрүүл зохистой хооллолтын мэдээлэл сурталчилгааг сайжруулах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжүүлж байна.
Манай улсад 2016 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл” нь олон талт хамтын ажиллагааны дүнд эх баригчийн эрх зүйн орчин, сургалтын хөтөлбөрийг шинэчилснээр эх баригчийн ур чадварыг сайжруулж эх, нярайн эндэндлийг бууруулахад чиглэсэн төсөл юм.
“Монгол Улсын эх баригчийн мэдлэг ур, чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд:
- Улаанбаатар хот болон аймгуудын эх баригч нарын мэдлэг, ур чадварыг тодорхойлсон суурь судалгаа хийж тайланг хэвлүүлсэн.
- БНФУ-д туршлага солилцох зорилгоор ажлын хэсгийнхэн танилцах аялал хийж, БНФУ-ын эрүүл мэндийн тогтолцоо тэр дундаа эх барихын тусламж, үйлчилгээтэй танилцсан
- Эх баригчдын II чуулганыг зохион байгуулахад оролцож, 21 аймаг, Улаанбаатар хотын нийт 120 эх баригч нар оролцож, өнөөгийн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, Монголын эх баригчийн нийгэмлэгийн тэргүүнийг сонгосон.
Эх баригчийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын хөтөлбөрийг шинэчилж, ажлын хариуцлагыг дээшлүүлэн, ажлын байрны тодорхойлолтыг үе шаттайгаар өөрчлөх зэрэг судалгаа хийгдэж байна. Хөтөлбөр хариуцсан менежер Анн Бургонион Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнд найрсаг дотноор хүлээн авч, дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн хугацаанд "Санте Сюд" ТББ , Монгол улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид манай улсад яаралтай тусламжийн салбарыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байгаатай холбоотойгоор“Монгол улсын яаралтай тусламж, үйлчилгээг бэхжүүлэх төсөл“-ийг ЭМЯ, Азийн хөгжлийн банкны санхүүгийн туслалцаатайгаар хамтран хэрэгжүүлэх талаар төсөл бичих, төслийн боловсруулалтад талуудын оролцоог хэрхэн хангаж ажиллах талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Дэд сайд Л.Бямбасүрэн Монгол улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудалд анхаарч, тус яамтай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэнэх, нярайн эрүүл мэнд дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш гэдгийг онцлоод “ Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл”, “Байгууллагын хөгжлийн бодлого” төсөлнь эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж, үр өгөөжөө өгч байгаа талаар дурьдаж, цаашид “ Монгол улсын яаралтай тусламж, үйлчилгээг бэхжүүлэх төсөл “ дээр хамтарч, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.