Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Энэтхэг улсын 30 гаруй эмч сувилагч ирж ажиллана


Олон улсын Ротари клубын шугамаар 2017 оны 5 сард Монгол улсад 30 хүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн эмч нарын баг ирж ажиллах бөгөөд Уг ажлын бэлтгэл байдлыг үнэлэхээр Олон Улсын Ротарийн Дүүргийн Захирагч асан Мадухар  болон Пинжаб  мужийн дурангийн мэс заслын эмч Бану, нудний эмч Намрата нар монголд айлчлан ирж, УНТЭ, УГТӨ, ГССҮТ зэрэг эмнэлгүүдээр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, тусламж, үйлчилгээнд шаардлагатай багаж төнөг, төхөөрөмж, хүний нөөцтэй танилцсан байна. 

Өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай уулзаж 2017 оны 5 дугаар сард ирэхээр төлөвлөж байгаа энэхүү Энэтхэгийн эмч, сувилагч нарын  30 гаруй хүнтэй багийг хүлээн авахад зочин эмч нарын  лиценз, авчрах эм, тоног төхөөрөмжийн хил, гааль зөвшөөрлийн асуудлыг талаар ЭМЯ-наас  дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүслээ. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ ийм сайн санааны үйлс хийж, монголын эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийлээд, бүхий л боломжоороо тусална гэдгээ хэллээ. Мөн тэрээр хэлэхдээ Ротари клубын гишүүд нийгэмд олон тустай зүйл хийдэг, уг хийж буй үйл ажиллагаагаа ЭМЯ-ны бодлоготой уялдуулж явуулахыг уламжиллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл