Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Сум, дүүрэг бүрт хүрч, хүүхэд бүрийг дархлаажуулья” уриатай дархлаажуулалтын 10 хоног эхэллээ


2011 оны Дархлаажуулалтын өдрүүдийн нээлт Хан-Уул дүүргийн Хүүхэд хамгаалах хаяг тогтоох төв дээр өнөөдөр болов. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Рана Флауэрс, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч доктор Виват, ОУ-ын Жайка байгууллага, МУЗН-ийн төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ жилийн дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг

“Сум, дүүрэг бүрт хүрч хүүхэд бүрийг дархлаажуулья” уриан дор 5 дугаар сарын 17-27-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

Бүртгэлгүй шилжилт хөдөлгөөн ихтэй эмзэг бүлгийн хүн ам эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг авч чадахгүй байгаа нь тодорхой байгаа. Иймээс ЭМЯ, эрсдэлт бүлгийн хүн амд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг багцаар нь хүргэх зорилго бүхий “Сум, дүүрэг бүрт хүрч үйлчилье” стратегиийг НҮБ-ын Хүүхдийн сан, GAVI байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэж байна.

 

Анх 2010 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Сум, дүүрэг бүрт хүрч үйлчлэх” стратегийг Баянзүрх дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд, 2011 оноос үргэлжлүүлэн Дорнод, Увс, Баян-Өлгий, Ховд аймаг, нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүрэгт эхэлж, цаашид үе шаттайгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдөр Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд уг стратегийг хэрэгжүүлэх нээлтийн арга хэмжээг хийж байгаагийн зэрэгцээ уг стратегитай уялдуулан дархлаажуулалтын өдрүүдээр “Сум, дүүрэг бүрт хүрч, хүүхэд бүрийг дархлаажуулъя” уриаг дэвшүүлэв.

Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр алслагдсан газрын, эмзэг ядуу, бүртгэлгүй хүн амд эрүүл мэндийн болон нийгмийн халамж тусламж, үйлчилгээг багцаар нь хүргэж, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах аж.

Холбоотой мэдээ, мэдээлэл