Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллалаа


Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, НЭҮТ-ийн захирал Б.Цогтбаатар нар өнөөдөр ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаа. Тус тасагт нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратны асуудлыг шийдэж,  өнөөдөр гардуулж өглөө.

Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасаг нь Монгол улсын хэмжээнд Түлэнхийн болон түлэнхийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. 2016 оны байдлаар Гэмтлийн эмнэлэгт түлэгдэлтээр нийт 4059 үйлчлүүлэгч түлэгдлийн улмаас яаралтай тусламж авсны 62.2  хувь  буюу  (2525 ) нь 5 хүртэлх насны хүүхдүүд түлэгдсэн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоо мэдээгээр 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь буюу 26 хүүхэд түлэгдсэн шалтгаанаар нас барсан байна. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн 3-р зэргийн түлэгдэлттэй байна. 

 

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр хэлсэн үгэндээ бага насны хүүхдийн осол гэмтэл, түлэгдлийг бууруулахын тулд ЭМЯ-аас орон даяар “Хүүхдийн түлэгдэл – Эцэг эхийн хариуцлагаас” аяныг явуулаад сар гаруй болж байна. Манай орны нөхцөлд ихэвчлэн бага насны хүүхэд илүү өртөдөг нь бидний ирээдүй хамгаас хайрладаг энхрий нялх үрс маань түлэгдлийн улмаас насан туршийн сорви татанхайтай, тахир дутуу болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч үлддэг байна. Хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх нь асран хамгаалагчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн анхаарлыг хандуулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, эцэг эхчүүд үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцоллоо. Цаашид ч хүүхдийг түлэгдлээс сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх эмчилгээнд онгой анхаарна гэдгээ энэ үеэр хэллээ.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл