ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Эрүүл мэндийн яам нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх үйлчилгээний зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2017 оны 02 сарын 23-ны 10 цагаас өмнө ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэшсэн тусламж хариуцсан мэргэжилтэнд (209 тоот өрөө, 51-263848) хаягаар ирүүлнэ.
Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 төгрөгөөр Эрүүл мэндийн яамнаас худалдан авах боломжтой.
Тендерийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагаас өмнө Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын 209 тоот өрөөнд ирүүлэх бөгөөд тендерийн нээлтийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10.30 цагт нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.
Засгийн газрын VIII байр, Олимпийн гудамж - 2,
Сүхбаатар дүүрэг 14210, Эрүүл мэндийн яам,
209 тоот, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэшсэн тусламж хариуцсан мэргэжилтэн, Утас: 51-263848