Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өрхийн эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна


Өнөөдрөөс эхлэн энэ сарын 17 ныг дуустал нийслэлийн 6 дүүргийн өрхийн эмч, сувилагч нарын чадавхи сайжруулах сургалтыг зохион байгуулж байна. Глобаль сангийн дэмжлэгтэйгээр  Өрхийн эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд 8 жил болж байгаа юм. Сүрьеэгийн өвчлөл өндөртэй нийслэлийн 8 дүүрэг 7 аймгийн 168 ӨЭМТ-д сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, иргэдийн чирэгдлийг багасгах, иргэдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээг ойртуулах,  сүрьеэгийн диспансерийн ачаалалыг бууруулах   зорилготой юм.

Өнөөдөр ӨЭМТ-д сүрьеэг эрт илрүүлэхийн тулд уушигны эмгэгтэй хүнийг сэжиглэж  аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт илгээх, эсвэл ӨЭМТ дээрээ цэрний сорьц авч зөөх, сүрьеэ өвчин илрээд сөрөгт шилжсэн тохиолдолд ӨЭМТ –д эм уулгах, сүрьеэтэй өвчтний хавьтлыг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах, иргэдэд сүрьеэ өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа хийх  ажлуудыг хийж хэвшээд байна.  ГС дэмжлэгтэй 2016 оны  07 сарын 1-нээс 2017 оны 07 сарын 1 хүртэл “сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэх дадлыг дэмжих замаар тус өвчинтэй тэмцэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өвчтөн-төвтэй нэгдсэн халамж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажиллагааг бүрдүүлж, хэвшүүлэх, эмийн дасалтай сүрьеэгийн аюулд  анхаарал хандуулж ажиллах”  төсөл хэрэгжиж ӨЭМТ –д үзүүлэх сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл