Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэд сайд Л.Бямбасүрэн Завхан, Увс, Ховд, Баян-өлгий аймагт ажиллаа


УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Засгийн газрын баг бүрэлдэхүүн Завхан, Увс  аймагт ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзан засгийн газрын хийж хэрэгжүүлж буй болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж ард иргэдийн санал бодлыг сонсон сонирхсон асуултад хариуллаа.

Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ажиллаж түүнээс иргэд Уламжлалт анагаах ухааны төвийн байрыг шинээр барьж өгөх боломж байдаг уу, завхан аймгаас бусад аймгууд  Гемодиализийн аппараттай өвчтөнүүд орон нутагтаа эмчлэгдэх боломж бүрдсэн байдаг. Тус  аймагт Гемодиализийн аппарат байдаггүйгээс Улаанбаатар хот болон бусад аймгуудад очиж эмчлүүлэх шаардлага гардаг иймд диализийн аппаратаар хангах боломж бий юу, Харвони эмийн талаар тодруулга хийнэ үү зэрэг салбартай холбоотой асуулт асууж хариулт авлаа. 

Мөн дэд сайд Л.Бямбасүрэн Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд тус аймгийн цусны салбар төвийн барилга, хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авах нээлтэнд оролцсон юм. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл Увс аймгийн салбар төвд хэрэгжиж 2016 онд 51 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгдэж, 44 нэр төрлийн 66 ширхэг 361 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Төсөл хэрэгжсэнээр Увс аймгийн 81 мянган хүнд амд найдвартай аюулгүй цус цусан бүтээгдэхүүнийг хүрэлцээтэй хэмжээгээр бэлтгэн нөөцлөх боломж бүрдсэн,  ингэснээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хадгалах хугацаа уртассан. 3 сар хадгалдаг байсан сийвэнгийн бүтээгдэхүүнийг 2-5 жил хүртэл хадгалах боломжтой болсон. Хөдөө орон нутагт цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын зөөврийн хөргөгчтэй болсоноор хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдахгүйгээр ЦЦБ-ийг зөөвөрлөн хэрэглэх боломжтой болсон. 2015 онд 700 гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол төсөл хэрэгжсэнээр 2016 онд 170 гаруй нэгжээр нэмэгдэж бүтээгдэхүүн үйдвэрлэл 10%-иар нэмэгдсэн юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл