Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч эхэллээ


Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Уг бодлогыг хэрэгжилтийг орон нутагт хангах зорилгоор  ЭМЯ-наас бодлогыг хэрэгжүүлэх “дэд хөтөлбөр”-ийг орон нутаг тус бүр  өөрийн орон нутгийн хүн амынхаа эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, шаардлага, өвөрмөц онцлогт тулгуурлан боловсруулахыг аймгуудад зөвлөмж болгож байгаа юм.

Тус үйл ажиллагааны хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 6-7 ны өдрүүдэд Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газраас Дархан-Уул аймагт Сэлэнгэ, Орхон аймгийн, Сүхбаатар аймагт Дорнод, Хэнтий, Төв аймгийн эрүүл мэндийн газрын дарга, Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга, нэгдсэн эмнэлгийн дарга  болон бусад мэрэгжилтнүүдийг оролцуулан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг таниулан сурталчлах, бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх “дэд хөтөлбөр”-ийг хэрхэн боловсруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Тус хөтөлбөрийг боловсруулах үйл ажиллагааны хүрээнд  ДЭМБ-аас “Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх хандлагыг нэвтрүүлэх нь” сургалт зохион байгуулагдаж байгаа нь хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг болж байгаа юм.

ЭМЯ-ны төлөөлөл болон Дархануул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлийн хамт тус аймгийн Засаг даргын нийгмийнбодлого, төсөлхөтөлбөрхариуцсанорлогч дарга А. Түвшинбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нартай уулзаж Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг танилцуулан, уг бодлогыг хэрэгжүүлэхэд дэд хөтөлбөрийг орон нутагт боловсруулан хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцов. Дархан-уул аймгийн Засаг даргын нийгмийнбодлого, төсөлхөтөлбөрхариуцсанорлогч дарга А. Түвшинбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх “дэд хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж ажиллахад бүх талын дэмжлэг туслалцаа  үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ, мэдээлэл