Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ-ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГААС” АЯН - ХЭНТИЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Хэнтий аймгийн хүн амын осол гэмтлийн өвчлөл дотор бага насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 26%, нас баралтын 23.2%-ийг эзэлж байна. Осол гэмтлийн өвчлөлийг төрлөөр авч үзвэл зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, мөчдийн хугарал болон хүүхэд аргамжаандаа боох, хөхөөр дарах зэрэг тохиолдлууд зонхилж байна.

Ахуйн осол гэмтэл дотор 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт зонхилж байна. 2016 онд аймгийн хэмжээнд  77 хүүхэд түлэгдсэн бөгөөд 64% буюу 49 тохиолдол нь 0-5 хүртэлх насны, 27% буюу 21 тохиолдол нь 5-14 насны, 9% хувь буюу 7 тохиолдол нь 15-19 хүртэлх насныхан байна. Энэ нь эцэг, эхийн хараа хамгаалалт сул, анхаарал болгоомжгүй байдлын улмаас бага насны хүүхдүүд буцалсан халуун ус, цай, хоол, сүү болон гэрийн зууханд түлэгдэх тохиолдлууд бүртгэгдээд байгаа бөгөөд нийт тохиолдлын 80-с дээш хувь нь гэртээ түлэгдэж байна. 

Иймд 0-5 хүртэлх насны хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, эрсдэлт орчин нөхцлийг бууруулахын тулд эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хараа хяналтыг сайжруулах, түлэгдэлтийн үеийн анхны тусламжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Аймгийн ИТХурлын даргаар батлуулсан “Хүүхдийн түлэгдэлт – Эцэг, эхийн хариуцлагаас” аяныг 2017 оны 1-р сарын 25-наас 3-р сарын 10-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Энэхүү аянд 140 гаруй байгууллага, ААН нэгдэн оролцож байгаа бөгөөд зорилтот бүлгийг сонгожэцэг эхчүүдийн хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхэд ахуйн осол гэмтэлд өртөхөөс сэргийлсэн аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд аймгийн “Хэнтий –Ус” ХХК, БТСГ, МСҮТөв зэрэг байгууллагууд санаачлагатай ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл