Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хамт ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох албан тушаалтнууд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сүүлийн жилүүдэд хийсэн ажил, тулгамдаж буй асуудлын талаар бэлтгэсэн танилцуулгыг сонсож, харилцан ярилцлаа.

 

 

 

 

http://www.parliament.mn/medias/6e60d61c-6858-40a1-8b4d-0d332c04c5e8.jpg

 

Тус төв нь сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг асрамжлах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох зэрэг ажил, үйлчилгээг эрхэлдэг ба өнөөдрийн байдлаар 749 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 727 эмч, ажиллагсадтай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй 50 гаруй мянга, тус төвийн байнгын хяналтад байдаг 21 мянга гаруй хүнд хүрч үйлчилдэг.

2014 онд орчин үеийн шаардлага хангах стандарт бүхий барилга ашиглалтад оруулж, ажиллагсад болон үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчдийн тохь тухыг хангах чиглэлд төсвийн хөрөнгө оруулалт болон өөрсдийн хүч боломжоор хийсэн ажлынхаа талаар танилцуулсан.

Сэтгэлзүйн болон эмнэлзүйн оношлогооны тоног төхөөрөмж 92 хувийн хангалттай болсон бөгөөд орчин үеийн чанарын шаардлага хангах түвшинд хүрсэн гэдгийг онцолж байлаа.

Цаашид тулгамдаж буй асуудлын талаар төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл:

1.    Сэтгэц идэвхит эм, бодистой тэмцэх Үндэсний хороо байгуулах,

2.    Сэтгэцийн эмгэгтэй хүнийг тусгайлан асрамжлах Асрамжийн газар бий болгох,

3.    Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг боловсруулж  гаргах,

4.    Засварын төсвийг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатайг хэллээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, хариулт аван, санал солилцсон.

 

http://www.parliament.mn/medias/29e5c103-33be-4123-8f2f-ae13a9817988.jpg

Мөн төвийн үйл ажиллагаанд тулгамдаж буй Асрамжийн газар байгуулах,  Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг гаргах зэрэг асуудлыг ЭМЯ болон Засгийн газарт чиглэл хүргүүлэн ажиллахаа хэллээ.

Дараа нь  төвийн клиникийн тасаг, багуудын үйл ажиллагаатай танилцсан. Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний клиникт үсчин гоо зүй, эсгий урлал, биеийн тамир, урлан, зураг, тоглоом, оёдол, ном, мужаан, хөгжим, хоол, цаасан, олсон урлагийн эмчигээ зэрэг эмчилгээний тасгуудаар орж танилцлаа.

Эмчлүүлэгчдийн сэтгэлзүйн онцлогт тулгуурлаж нийгэмшүүлэх, сэргээн засах зорилгоор дээрх эмчилгээг явуулдаг байна. Цаашид үйлдвэрлэл /нарийн боов, талх барих, ногоо тарих, блок үйлдвэрлэх/ зэргээр өргөжүүлэхээр ажиллаж буйгаа төвийн удирдлага хэлсэн.

Төвийн бүх клиник, тасаг, багийн үйл ажиллагаатай танилцсаны дараа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудтай уулзалт хийв.

 

http://www.parliament.mn/medias/fad5ed0b-bc66-4c5b-a060-ad5e87204518.jpg

 

 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлсэн үгэндээ  “Танай хамт олон төсвөөс хөрөнгө харалгүйгээр өөрсдийн хүч боломжоор олон ажил хийснийг харлаа. Ийм бүтээлч хамт олон байгаад сэтгэл өөдрөг байна. Жил ирэх бүр сэтгэцийн өвчлөл ихэсч буй тооцоо судалгааг та бүхний танилцуулгаас мэдлээ. УИХ, Байнгын хорооны гишүүний хувиар төвийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллана” гэсэн юм. Төгсгөлд нь эмч, ажилтнуудын асуултанд хариулт өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл