Зайн оношлогооны тоног төөхөрөмжийн ашиглалтын талаарх практик сургалт боллоо.Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн дэмжлэгээр Эмгэг Судлалын Үндэсний Төв зайн оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж, үйл ажиллагаанд оруулаад байна. Тоног төхөөрөмж нийлүүлэгч Пролианс ХХК болон "Sakura fine tec. Japan" компаний инженер, техникийн мэргэжилтнүүд зайн оношлогооны тоног төхөөрөмжийн тохиргоог иж бүрэн хийж гүйцэтгэн, Эмгэг Судлалын Үндэсний төвийн эмгэг судлаач эмч , эсийн эмгэг судлаач эмч нарт зайноношилгооны тоногтөхөөрөмжийн ашиглалтын талаарх практик сургалтыг 2017 оны 02 дугаарсарын 07-ны өдөр зохион байгуулж, "Sakura fine tec. Japan" компаны лабораторитой онлайнаар холбогдон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалган баталгаажуулж байна.
Зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсанаар гадаадын ижил төстэй байгууллагуудын профессоруудаас зөвлөгөө авах, эд, эс шинжилгээний оношийг баталгаажуулснаар үйлчлүүлэгч цаг хугацаа алдалгүй эмчилгээ эхлүүлэх боломж нээгдэж байгаа юм.