Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд “нян судлалын лабораторийн биоаюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг эмя, эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслөөс төсөл хэрэгжиж байгаа унтэ, ухтэ, угтэ, хөсүт, баянгол, баянзүрх, чингэлтэй, сүхбаатар, хан-уул, багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг, налайх, багахангай дүүргийн эмт, ховд, орхон, өмнөговь аймгийн боэт, булган, дархан-уул, увс, хэнтий, дорноговь, сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн бактериологи лабораторийн эмч, лаборант дунд зохион байгуулах гэж байна.
Сургалт 2017 оны 2 сарын 8-9-ний өдрүүдэд улсын 1-р төв эмнэлгийн хурлын зааланд болно.
2017 оны 2 сарын 8-ны өдрийн өглөө 9.00 цагаас эхлэх тул цагтаа ирэхийг анхааруулж байна.
Орон нутгаас оролцогсод томилолт, унааны зардал авахдаа:
1. Томилолтын хуудас /бүрэн бөглөж баталгаажуулсан байна/
2. Ирэх очих унааныбилет, мөнгө тушаасан бичиг /автобус, галт тэрэгний билет, онгоцны билет/
3. Бүх баримтуудыг эх хувиар нь бүрдүүлсэн байна.
Сургалтын хөтөлбөр, удирдамжийг эндээс татаж авна уу.