Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн салбарт мобайл технологийг нэвтрүүлэн ажиллаж байна


ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран өнөөдөр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн үр дүнг танилцуулж, цаашид уг төслийг бусад аймаг, дүүрэгт хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэх ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын явцад оролцогчид дээрх төслийн талаар болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцан, харилцан санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэхүү уулзалт нь хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын явцыг хэлэлцэх, цаашид хамтран хэрэгжүүлэх чиглэл, боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг цохон хэлээд, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах саналуудыг тааламжтай хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амд хүрч үйлчлэх, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг ЭМЯ болон ДЭМБ хамтран Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн 400 сая вонны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэг болон Өмнөговь аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сонгионохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай автомашин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаарх сургалтуудыг зохион байгуулсан байна.

Тус уулзалтад ЭМЯ, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, ДЭМБ, олон улсын ТББ-ын төлөөллүүд оролцлоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл