Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

А.Цогцэцэг: Улсын эмнэлгүүд хоёр ээлжээр 20:00 цаг хүртэл ажиллана


            Улсын зарим эмнэлгийг ирэх сарын нэгнээс хоёр ээлжээр 20:00 цаг хүртэл ажиллуулахаар болсонтой холбогдуулж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс асуудлыг тодрууллаа.

-Эмнэлгүүд хоёр ээлжээ ажиллах сайдын тушаал гарч байгаа юм байна. Ийм тушаал гарах үндэслэл юу вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20:00 цаг хүртэл, зуны улиралд 21:00 цаг хүртэл, Бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллуулахаар шийдвэрлээд байна.

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир тус эмнэлэгт энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжинэ. Энэ нь үйлчлүүлэгчдийн ачаалалтай холбогдуулан эмнэлэг 2 ээлжээр ажиллаж байгаа нь ханиад томууны дэгдэлттэй хамааралгүй гэж ойлгож болно. Нэг эмчид ноогдох үзлэгийн цаг гэж байдаг. Стандартаар бол нэг хүнийг 20 минутад үзэх ёстой.

Энэ хугацаанд эмч тухайн иргэний өвчтөний түүхийг маш сайн уншиж, өмнөх лабораторийн шинжилгээнүүдийг нь харьцуулах зэргээр анализ хийдэг. Гэтэл өнөөдөр манай эмч нар оочер дугаарлалтад хавчигдаад өвчтөнийг богино хугацаанд хурдан үзэх болчихоод байна. Энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нөгөөтэйгүүр эрсдлийг бий болгох магадлалтай тул уг шийдвэрийг гаргаж байна. Ингэхээр иргэд 2 дугаар сарын нэгнээс эхэлж орой 20 цаг хүртэл дээрх 4 эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Харин иргэд цаг авч авсан цагтаа ирж үзүүлэх нь зүйтэй.

-Орон тооны хувьд ямар зохицуулалт хийв. Шинээр эмч нар авсан уу эсвэл эмнэлгүүд дотоод зохион байгуулалтаар эмч сувилагч нартаа ажлын байр гаргасан уу?

-Дээрх 5 эмнэлэгт 40 их эмч, 203 сувилагч нэмж ажиллуулахаар ЭМС-н А/48  тоот тушаал гарлаа. Сайдын багцаас эмч нарын цалингийн асуудлыг шийдвэрлээд байна.  Энэ хэмжээгээр ажлын байр бий болсон гэж ойлгож болно.

-Лабораториуд яаж ажиллах вэ?

-Тухайн үед дүрс оношилгоо, рентген, эхо, компьютер, имрай, лабораториуд бүгд ээлжээ дагаад 20:00 цаг хүртэл ажиллана.

-Энэ бүр шийдвэр үү, түр шийдвэр үү?

-Энэ бол байнга хэрэгжих шийдвэр. Өвчлөл багасаад үзүүлэх хүний тоо буурсан тохиолдолд шийдвэрийг эргэж харахад болохгүй гэх зүйлгүй. Тухайн үед нь өөрчилж болно.

-Сүүлийн үед иргэд элэгний эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн тухай асуудалд анхаарал хандуулж байгаа ч нарийн мэдээлэлгүй байна. Энэ нь нэг эмэнд үү эсвэл курс эмчилгээнд үзүүлж байгаа хөнгөлөлт үү гэдэг дээр тайлбар өгөх үү?

-Тиймээ. Манай засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний С вирусыг устгах талаар тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгагдсан байгаа. Иймд анх Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Харвоны эмийг 400 ам.доллар байсныг 300 ам.доллар болгож бууруулсан. Харин элэгний С вирусын эсрэг 5 төрлийн эм бий. Эдгээр эмнээс 210 мянган төгрөг хөнгөлж байгаа. Өндөр үнэтэй эмэнд 28 хувийн, арай бага үнэтэй нь 50-62 хувийн хөнгөлөлттэй болсон. Энэ нь нэг сарын хэрэглээнээс 210 мянган төгрөг  хэмнэгдэхээр нэг курс буюу гурван сарын  эмчилгээнээс 630 төгрөг хэмнэгдэхээр байна.

-Сая хэсэг хугацаанд ЕБС-ийн амралтын хугацааг сунгалаа. Ханиад томууны өвчлөлийн дэгдэлт буурсан болов уу. Өвчлөл хэр байна вэ?

-Ханиад томууны дэгдэлт ерөнхийдөө буурч нийт амбулаторийн үзлэгийн 5,8 -7 хувьтай болж байна. Дорвитой арга хэмжээнүүдийг авлаа. Тухайлбал, 5 хүртэлх насны хүүхдийн эмийг Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлж олгох, хүүхэд нь ханиад хүрсэн бол эмчийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөөг эцэг эхчүүдэд нь олгохоор Засгийн газрын тогтоол гаргуулах, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг нээн ажиллуулах, 580 эвхдэг орыг дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр олгох эмч, мэргэжилтнүүдийг нэмж ажиллуулах гэх мэт ажлуудыг бусад яам газруудтай хамтарч зохион байгууллаа.

-Тав хүртэлх насны хүүхдийн эмийг иргэд яаж авах вэ. Шийдвэр хэр хэрэгжиж байна вэ?

-Нэгдүгээрт өрх, сумын эмчдээ үзүүлж эмийн рецептээ бичүүлж үүний дараа эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангуудаас эмээ авах юм. Ер нь нийт 10 нэр төрлийн эмийн жагсаалт гаргасан.

-Иргэд эмийг даатгалаар авч чадахаа болилоо гэх гомдол ихээр гаргаж байна. Яамнаас энэ асуудалд хяналт тавих бололцоо бий юу?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ тал дээр илүү тодорхой хариулт өгөх байх. Ер нь нийгмийн даатгалын сан хөмрөг тодорхой тоо хэмжээтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.  Харин хэрхэн хүндээ хүрч байна гэдэг дээр зарцуулалтын хяналтыг тавьдаг байх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд энэхүү асуудлыг хариуцсан нэгж ажилладаг.

-Урт хавар болж, хаваржилт хүндэрч болзошгүй гэж иргэд малчид ярьж байна. Хаваржилтад эрүүл мэндийн байгууллага бэлэн үү?

-Эрүүл мэндийн яам өвөлжилтийн үеийн эрсдэлийн төлөвлөгөө гаргасан. Ялангуяа, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настнуудад ямар байдлаар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргаад, тэр тактикийнхаа дагуу ажиллаж байна.

www.sonin.mn Б.Туул

Холбоотой мэдээ, мэдээлэл