Уулзалтын эхэнд манай улсын эрүүл мэндийн салбарын ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн тухай дуулгалаа. Тус төв нь ОХУ-ын Красноярск хотод байрладаг бөгөөд Сибирийн Холбооны тойрогт төдийгүй ОХУ, хамтран ажилладаг гадаад орнуудад амь тэнссэн үеийн анагаах ухаан, спортын анагаах ухаан, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн эмгэгийн дараах нөхөн сэргээх эмчилгээгээр олон улсын жишигт хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг төв юм байна. ОХУын Эмнэлэг биологийн агентлагийн харъяа Сибирийн эрдэм шинжилгээ эмнэлзүйн төвийн төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Эмнэлэг биологийн агентлагийн харъяа Сибирийн эрдэм шинжилгээ эмнэлзүйн төвийн / ФСНК ФМБА России/ -ийн ерөнхий эмч Осипова Татьяна Михайловна, хөрөнгө оруулалт, төслийн газрын захирал Яковлева Людмила Ивановна, чанарын албаны дарга Хмелевская Елена Георгиевна, хэвлэлийн төлөөлөгч Соколова Марина Александровна нар багтжээ.
Уулзалтаар цаашид цөмийн оношлогоо эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтарч ажиллах талаар харилцан санал бодлоо солилцлоо.
Мөн төлөөлөгчид УНТЭ-ийн цөмийн онош зүй, мэдрэлийн эмнэлзүйн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.