2011-05-12 Удирдлагын зөвлөлийн хурал
ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал 2011 оны 5 сарын 12-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Асуудал |
Шийдвэр |
1. |
Эрүүл мэндийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний шинэчлэгдсэн журам |
Үнэлгээний шинэчлэгдсэн журманд Удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган 2011 оны 5-р сард багтаан удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Д.Жаргалсайхан/-т үүрэг болгосугай. |
2. |
“Эрүүл мэндийн салбарт 2011-2013 онд боловсруулж батлуулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартын чиглэлийн төслийн танилцуулага |
2011-2013 онд боловсруулж, батлуулах тусламж үйлчилгээний стандартын чиглэлийн төсөлд удирдлагын зөвлөлийн гишүүдийн зүгээс гарсан саналыг тусган эцэслэн боловсруулж 2012 оны 6-р сард багтаан сайдын тушаал батлуулахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт (С.Энхболд)-т үүрэг болгов. |
3. |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.5 дахь заалтын хэрэгжилтийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцэх |
-
Эрүүл мэндийн сайдын 2009 оны 51 тоот тушаалыг хүчингүй болгож, зөвхөн нийслэлээр хязгаарлахгүйгээр улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээг тогтоохдоо “Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого”-ын үндсэн зарчимтай нийцүүлэн 2011 оны 6-р сард багтаан шинэчлэн боловсруулахыг Эмнэлгийн тусламжийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гончигсүрэнд даалгав.
-
Цаашид “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн тарифын ялгааг арилгах, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн амбулаторийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх санал боловсруулж, эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллагад хүргүүлэхийг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Энхболдод даалгав.
-
Төр хувийн хэвшлийн эмнэлгүүдийн амбулаторийн үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн тусламж үйлчилгээг сайжруулж, амбулаторийн үйлчилгээг зөвхөн үзлэгээр бус үйлчлүүлсэн иргэний тоон мэдээллийг бүртгэх систем нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайханд даалгав.
|