ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл технологийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, эмийн үнэ, нянгийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдлын талаар хяналт, эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлэгийн төлөөлөлтэй хамтран нээлтэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал ,Эмийн үнийн судалгаа ,Эмнэлгийн эмийн сан-эмийн зохистой хэрэглээ, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн үзэл баримтлалд оруулах санал авах зэрэг сэдвээр мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөв.
Нийдээ 40 гаруй мэргэжлийн байгууллагуудаас төлөөлөл оролцож харилцан санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд бүх оролцогчид төслөөс хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааны зорилго, зорилт болон эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн талаар тодорхой мэдээллүүдийг авсан юм.