Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болохоор хичээн суралцаж байгаа нийгмийн идэвх зүтгэлтэй, сурлага амжилтаараа бусдыгаа манлайлсан 40 оюутанд Эрүүл мэндийн сайд өнөөдөр тэтгэлэг гардууллаа.

Энэхүү тэтгэлгийн онцлог нь бусдыгаа манлайлан суралцаж буй оюутнуудын маань аав, ээж, өвөө, эмээ, гэр бүлийн гишүүд нь эмнэлгийн салбарт ажиллаж байгаа болон насаараа ажиллан тэтгэвэрт гарсан, эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулсан хүний хүүхдүүд байна гэж заасан бөгөөд нэг оюутанд 500,000 төгрөгийн тэтгэлгийг гардуулан өгчээ.

Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Ньюнт У, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар болон АШУҮИС-ийн удирдлагууд, багш, ажилчид, оюутан залуучууд оролцлоо.

Энэхүү тэтгэлэг нь оюутнуудын сурах эрмэлзлийг улам нэмэгдүүлж, улмаар эрүүл мэндийн салбарын чадварлаг мэргэжилтэн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлэх юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл