Төрийн захиргааны албанд шинээр орж байгаа Эрүүл мэндийн яамны албан хаагчдын “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргүүлэх ёслол 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болж тус яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн нар тангараг өргөв. “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөх ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Н.Хүрэлбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Б.Баярт, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Н.Түмэндэмбэрэл, тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын болон Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтнүүд оролцлоо. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Н.Хүрэлбаатар тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хандан баяр хүргэж хэлсэн үгэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллаж, хариуцсан ажилдаа сэтгэлээсээ хандахыг захив.