Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Залуу дипломатчид ЭХЭМҮТ болон ГССҮТ-д ор хандивлалаа


 Амьсгалын замын өвчлөл ихсэхийн хэрээр эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, ихэнх тасгуудын ор хүрэлцэхгүй болоод буй энэ хүнд үед Залуу дипломатчдын клуб, “БТТ Инженеринг” ХХК-тай хамтран Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлгийн ор хандивлан өглөө. 

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн өмнө тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн боломжоор хувь нэмрээ оруулах, хүмүүнлэг, сайн сайхны төлөөх үйлст оролцохыг Залуу дипломатчдын клубээс уриалж байна.

Нийгмийн сайн сайхны төлөө аливаа арга хэмжээг санаачлан зохион байгуулах, энэ чиглэлээр бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ клубын тэргүүн Э.Одмөнх хандивын арга хэмжээний үеэр хэлсэн юм. Тус клуб нь Гадаад харилцааны яамны залуу дипломат ажилтнуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурлан 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд, Монгол Улсын дипломат албыг дотоод, гадаадад сурталчлан таниулах, залуу дипломат болон тус албанд бэлтгэгдэж буй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, монголын залуу дипломатчид болон Монгол Улсад суугаа дипломат корпусын залуу дипломатчдын хоорондын харилцаа холбоог үүсгэх зорилготой юм байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл